Бассейнд сэлэх үед хүний бие чийрэгждэг, агшилт тэлэлт явагддаг тул судасны бэлтгэл болно, артерийн даралт хэвийн болно, нуруу ба гэдэнсий булчингууд бэхждэг нь суугаа голдуу ажил хийдэг орчин үеийн амьдралын хэв маягтай хүнд нэн тустай.
Биеийн дулаан ба усны температур хоорондын ялгаа нь бодисын солилцоог 50-75 хувиар өсгөдөг. Усанд тогтмол хичээллэснээр, хүний бие уян хатан, тэвсвэр тэвчээртэй, амьсгал тайван, ухаан сэтгэлгээ цэгцтэй болно.
Иймд элдэв таагүй зүйлсээс урьдчилан сэргийлэх төдийгүй зарим төрлийн асуудлыг илааршуулахдаа эмчилгээний нэг төрөл болгон ашиглах нь зүйтэй гэж үздэг. Мэдээж нарийн мэргэжлийн хүмүүсээс өгсөн заалт, зөвшөөрөл, зааврын дагуу. Эдгээрийг тоочвоос:
1. Неврозын эмилгээ. Ус нь төв мэдрэлийн системийн хөөрөх ба саатах явцыг тохирууж өгснөөр ядаргааг тайлж, булчинг суллан тайвшруулж, тархины цусан хангамжийг сайжруулна.
2. Ус нь агаараас гурав дахин нягт дул дотор нь орсон хүн биеий жингээ мэдрэхээ байдаг. Тиймээс үеэр өвдөх нурууны үе ба зөөлөн эдийн гэмтлийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэж болдог спортын цор ганц төрөл. Усанд сэлэхэд нурууны булчингийн чангарал арилж, тунгалагын эргэл сайжирч, үений хаван үрэвсэл багасан эдийн нөхөн сэргэлт илүү сайн явагддаг.
3. Нурууны үе хоорондын эвэрхий. Ийм онош тавигдсан хүн усанд тогтмол сэлэхэд нурууны булчин бэхжиснээр тулгуурын үүргийг илүү сайн гүйцэтгэх болсноор гэмтсэн нуруун ирэх ачааллыг багасгаж өгдөг.
4. Саажилт, хөдөлгөөний хэсэгчилсэн дутагдалд орсон үед усанд хөвөх, сэлэх бүх биеэд жигд ачаала өөгөх цор ганц хэлбэр болдог. Мөн мэргэжлийн хүний зөвлөснөөр, заалтын дагуу усанд тогтмол сэлэх нь зүрх судасны тонус ба даралтыг хэвийн болгох тул тархинд цус харвахаас урьдчилан сэргийлэх хэлбэр болдог.
5. Их ачаалал авсны дараа болон гэмтэл бэртэл олсны дараа хийгддэг нөхөн сэргээлтэд усанд сэлэлт багтдаг. Булчингийн тонусыг сэргээж өгснөөр өвдөлтийн мэдрэмж суларснаар илүү идэвхтэй хөдлөх боломж олгодог нь хурдан тэнхэрэхий эхлэл.
6.Илүүдэл жинтэй хүн жирийн нөхцөлд спортын дасгал хөдөлгөөн хийхэд үе хооронд болон нуруунд бүр ч их ачаалал ирдэг. Харин усанд сэлэхэд биеийн жин мэдрэгдэхгүй болсноор ачаалал бүх биеэр жигд хувиарлагддаг тул нуруу, үенд илүүдэл ачаалал ирэхгүй. Мөн цусны эргэлт сайжирч, артерийн даралт хэвийн болно.
7. Зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэхэд тун сайн. Даралт ихсэх, судас хатуурах зэрэг эмчилгээний нөлөө үзүүлнэ.
8. Сэлэх явцад амьсгалын системд аяндаа иллэг хийгдэж, функциональ чадвар нь сайжирч байдаг. Үүний дагаад биеийн дархлаа, гадны нөлөөг сөрөх эсэргүүцэл ч сайжирна. Иймд эмчийн заалттайгаар бронхит болон астма буюу багтрааны үеэр усанд сэлэхийг эмчилгээ болгож болно.
9. Хураагуур судасны өргөсөл буюу варикозтой хүн олон төрлийн спорт, ялангуяа хүчний бэлтгэл хийх хориотой байдаг. Харин усанд сэлэхэд хураагуур буюу венийн судас суларснаар цусны эргэлт хэвийн болдог бол бие нь хэвтээ чигт жингүйдлийн байдалтай болоход хөлд рүү гүйцсэн цус эргэн хэвийн эргэлтэд орж, хөлийн судсыг нэмэлт ачааллаас сулладаг
10. Хөдөлгөөний эвслийг сайжруулж, цээж болон нурууны булчин хөгжүүлснээр нурууны үе, нугасанд ирэх ачааллыг багасгаж өгдөг. Нурууны эмгэг, галбирын өөрчлөлтийн үед усанд сэлэлт тун сайн нөлөөтэй.
Нэр гарсан асуудалтай тулгарсан тохиолдолд усанд тогтмол сэлэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэйг давтан хэлье. Усанд сэлэлт ганц удаа хэрэглэхэд бүгдийг эмчилдэг шидэт ерөндөг биш. УСАНД СЭЛЭЛТ нь ТУУШТАЙ, бөгөөд ТОГТМОЛ хичээллэж байж л ҮР ДҮН өгдөг ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН билээ. Хэн ч таныг албадаж тууштай, тэвчээртэй, дайчин болгож чадахгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Бүх зүйл танаас шалтгаална. Та л өөрийгөө дайчлан хичээнгүй, тууштай байж, бусдаас зөв үг сонсож чаддаг, тэвчээртэй байсан цагт амжилтад хүрнэ.