Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Францын компани цацраг идэвхит бодис, уран олборлож эхэлснээс хойш ус, бэлчээр эрс өөрчлөгдсөн. Малчдын гар худгуудаас СААРАЛ УС гарах болсон ч өөр ус байхгүй учир ийм усаар малаа усалж байна. Сүүтэй цай чанахад шууд ээддэг, уухын аргагүй болсон учир малчид амны усаа 30-40 км-ийн хол орших сумаасаа зөөж ууж байна. Төл мал зулбаж, ургийн гажигтай төл олноор гарч, мал үхэж эхэлсэн.
Задлаад үзэхээр дотор эрхтэн нь тэр чигтээ идээ бээр, хавдар болсон байдаг. Энэ бүхнийг яриад хэлээд үзүүлээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй мал нь өвчилж үхсэн хэвээр. Малчид худлаа яриагүй, бодит байдал ийм болсныг малаа гаргаж, дотор эрхтнийг нь харуулж байна. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Сангийндалай багийн малчин Д.Батцацрал нас биед хүрсэн, эр ямаагаа гаргаж, гэдэс дотор нь ямар болсныг харууллаа. Малын дотор эрхтэн болон арьс махны нь завсарт том том шар идээ буглажээ.
Мөн элэгний орчимд томоос том хавдар. Ямаагаа гаргахын өмнө малчин дотор эрхтэн нь ямар болсныг хэлсэн. Задлаад үзэхэд яг л малчны хэлснээр байлаа. Мал нь ийм байдлаар үхсээр байна. Хэдэн үеэрээ амьдарч ирэхдээ малчид мал ингэж олноороо өвчлөхийг үзээгүй. Ойр орчинд нь уран олборлосноос үүдэлтэй гэж тэд үзэж байгаа юм.
Монгол хүнд Үндсэн хуулиар олгосон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхийг нь энэ малчдад эдлүүлээч!!
Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон
1 comment
Сү.Батболдын үед олгогдсон лиценз