Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр энэ сарын 10-ны өдөр Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гарсан тухайн бид өмнө нь мэдээлсэн. /Малчин эмэгтэй Улаанбаатар хүртэлх замыг гүйж туулахаар замдаа гарлаа /
Малчин Ч.Цэгмид гүйлтын дөрөв дэхь өдрөө буюу 5-р сарын 14-ны бямба гарагт замынхаа 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд ирсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл тэрнээс хойш хаана яваа талаар мэдээлэлгүй байсан юм.
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4-р багийн малчин 60 настай Ч.Цэгмид өнөөдөр /2022.06.04/ 11:40 минутын орчимд Сүхбаатарын талбайд бариагаа хийсэн байна. Дөрвөн хүүхдийн эх, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ өнөөдөр Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлэх аж. Ч.Цэгмид өнөөдрийн байдлаар тооцооллоосоо 5 км түрүүлэн гүйж байгаа бөгөөд өдөрт 30 км гүйсээр зургадугаар сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж байсан. Ямартай ч төлөвлөгөөний дагуу өнөөдөр ийнхүү амжилттай бариандаа орж ирсэн байна.
1 comment
Bayr hurgii egchee hairtai shuu tanidaa duun nulims gargaj bain