МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2022-06-04 18:471min2
plvhsx_285543650_5538218206197478_6354286708406737323_n_x974
ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй.

ОУОХ-ноос спорт, олимпизмоор дамжуулан байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулж буй.

Монголын Үндэсний Олимпын Хороо(МОҮХ)-ны хувьд энэхүү бодлоготой үйл ажиллагаагаа уялдуулан Олимпик хаусын эргэн тойрныг ард иргэдэд нээлттэй ногоон орчин бий болгох ажлыг Хан-Уул дүүргийн Газрын албатай хамтран өнөөдөр эхлүүллээ.

Үүний хүрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийн санаачилгаар МҮОХ-ны гаднах хашааг буулгаж, оронд нь мод тарих, хашаан доторх мянга орчим ам метр талбайг мод, зүлэг, цэцэг бүхий, иргэд амарч зугаалах зориулалттай бичил цэцэрлэгт хүрээлэн болгох ажил хийгдэж байна.

Бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж, зургаадугаар сарын 23-нд болох Олон улсын олимпын өдрөөр цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хийхээр төлөвлөж байгаа юм.
МҮОХ-ны хувьд ногоон хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комиссыг шинээр байгуулсан. Комиссын зүгээс МҮОХ-ны гишүүн байгууллагуудад хандан “Спорт-ногоон хөгжлийн төлөө хамтдаа” уриалгыг гаргаад байгаа билээ гэж тус хорооноос мэдээлэв.

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-06-04 18:52 at 18:52

    тэр нь дээрдээ. нэг хачин шоронгын хашаа шиг үзэмж муухай бсан юм

    Хариулах

  • Зочин

    2022-06-05 06:26 at 06:26

    Үхсэн ац олип0д хэн явдгийг мэдхүү дасгалжуулагчдаа мөнгө төгрөг умаа өгөөгүй бол явдгү болсон энэ үнэн шүү үгүй гээд хэлдээ бүгд л мэдэж бга мөртө яагад дугардгүй ийн эмэгтэй бол

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй