Өнөөдөр Олон улсын ялгаварлан гадуурхлын эсрэг өдөр

ЦЕГ-ын мэдээллээр Монгол Улсад жилдээ 500-605 хүн амиа хорлосон гэсэн байна. Энэ тохиолдлын 25 хувь нь 10-25 насны хүүхэд, залуучууд байгаа бөгөөд амиа хорлоход нөлөөлж буй шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт байсан нь туйлын сэтгэл эмзэглүүлэм явдал.

Миний бие БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар ЕБС-ийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлтийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

БШУЯ энэ жилийг “Ёс зүйн жил” болгон зарлаж үе тэнгийнхний дундах дарамт, гадуурхлаас урьдчилан сэргийлэх нийгмийн нөлөөллийн олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь сайшаалтай.

Цаашид сургуулийн орчинд ёс зүйн алдаа, дарамт дээрэлхэлт гарахаас урьдчилан сэргийлэх, нийтээр даган мөрдөх зохицуулалттай болгох зайлшгүй шаардлага үүсч байна. Энэ асуудал дээр манай ажлын хэсэг онцгойлон анхааран ажиллаж байна.

Эх сурвалж: Доктор – PhD, дэд профессор Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн