Хөвсгөл аймгийн хорин сумын 26 багийн Засаг дарга аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мотоцикл гардууллаа. Засаг захиргааны анхан шатны нэгж болох сум, багийн үйл ажиллагааг сайжруулж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Багийн хөгжлийг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ” хэмээн тусгасан байна.
Хөтөлбөрийн хүрээнд багийн хөгжлийг дэмжих төлөвлөгөөг боловсруулж аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 91,0 сая төгрөгөөр 20 сумын 26 багийн Засаг даргад мотоцикл олголоо.
Мөн өнгөрсөн 4 сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 11 сумын 25 багийн Засаг дарга, багийн эмчид мотоциклыг олгосон байна. Багийн дарга, эмч нар унаатай болсноор төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай цаг алдалгүй хүрэх ач холбогдолтой гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэлж байлаа.
Эх сурвалж:MONTSAME