Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Энэ хуулийн 12.1.3-т заасан орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан хязгаарт багтаан тогтооно” гэж заасны дагуу тогтоолын төсөлд санал авч байна.
Энд дарж тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна” гэж заасны дагуу тогтоолын төсөлд санал авч байна.
Энд дарж тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.
Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасны дагуу тогтоолын төсөлд санал авч байна.
Энд дарж тогтоолын төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР