Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхдэд автомашины жолоогоо шилжүүлсний улмаас осол гарч, таван хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал, Өнгөрсөн Ням гарагт 16:40 цагийн үед Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг шалгахад тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11″ маркийн тээврийн хэрэгсэл онхолдож, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож явсан 16 настай, эрэгтэй болон 46 настай, эрэгтэй нарын амь нас хохирч, зорчигч 2-12 насны гурван хүүхэд, 37-68 насны хоёр хүн гээд нийт таван хүн гэмтжээ.
Уг хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгаж байгаа аж.
Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.