Эдийн засагч Х.Батсуурь өөрийн цахим хуудсандаа дэлхийн эдийн засагтай холбоотой дараах мэдээллийг хуваалцсан байна.

Тэрбээр ” Рубль оны шилдэг валют болсон гэдгийг барууныхан өөрсдөө тодорхойлж өнгөрсөн долоо хоногоос шуугиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр Герман улс ОХУ-д тавьсан хоригоосоо буцаж Nord Stream 2 газын хоолойг нээх шийдвэр гаргаад байна. Nord Stream 2 хоолойг шинээр бариад Украйны дайны өмнө нээхэд бэлэн болоод байсан ч хоригийн улмаас зогсоосон байдаг. Харин өнөөдөр ОХУ-аас гарч Балтын тэнгисийн ёроолоор усан доогуур 1230 км явж Германд шууд хүрдэг энэхүү хийн хоолойг ашиглахас өөр аргагүй болсон аж.

Учир нь Украйн болон Полшийн нутгаар явж Герман цаашлаад Европыг хангадаг хийн хоолой нь найдвар муутай болсон ба Украйнууд ч мөн хааж, нээж тоглолт хийн хүндрэл учруулаад байгаа гэнэ. Ямар ч байсан Nord Stream 2-ыг нээчихвэл ЕХ-ны хувьд Газын асуудлаа шийдэх, Украйнаар явж байгаа хоолойноос хамааралгүй болох боломжтой болох юм.

Нөгөө талаас ОХУ-д төлөх газын төлбөрийн асуудал ч бас шийдэггдсэн байна. Гэхдээ яг л ОХУ-ын шаардаж байснаар Рублээр төлбөрөө хийхээр болсон бөгөөд одоогоор ОХУ-аас газ авдаг 20 гаруй улс Газпром банкинд данс нээж төлбөрөө Рублээр хийж эхэлсэн байна.

ОХУ-д тавьсан ХОРИГ, ХОРИГ л гэнэ, ингэхэд хэн нь хэндээ хориг тавьчихсан юм дэ гэмээр үр дагавартай зүйл болоод байна шүү.

Одоо бүр аргаа бараад гадаадад байгаа ОХУ-ын бүх өмч хөрөнгийг хурааж авна гэнэ! Ёстой учир утгаа алдаж байна. Оросууд ямар хариу арга хэмжээ авах бол? Яг л Газ дээр тавьсан хориг шиг барууныханд өөрсдөд нь цохилт болох сөрөг үр дагавартай зүйл болох вий!” гэжээ.

By updown

One thought on “Эдийн засгийн дайнд Оросууд ялж эхэлсэн үү?”
  1. Шал худлаа мэдээ тавьж тархи угаах юм. Барууныхан Оросоос нефьт авахгүй хэдхэн улс он дуустал байгалийн хий авч дараа жил Оросоос байгалийн хий авахгүй гэсэн шийд гарсан Том 7 ч гэсэн Оросоос байгалийн түүхий эд авахгүй технолог худалдахгүй Оросыг бүрэн тусгаарлана гэж шийдсэн. Оросын эдийн засаг 1.4 Их наяд ам доллар Америкийнх 18 Их наяд ам доллар зөвхөн Америкийн Армийн төсөв гэхэд л 750 тэрбум ам доллар, Оросынх 65 тэрбум ам доллар ш дээ Ийм байхад Орос яаж тэдэнтэй санхүүгээр өрсөлдөх юм. Америк Оросоос юу ч авдаггүй хараат бус Европынхон Оросоос байгалийн хий авдаг байсан алдаагаа засч авахгүй хараат бус байх бодлого баримтлаж эхлэсэн. Орос Европын холбооны эдийн азасгийн хувьд микро эдийн засагтай түүхий эдийн эдийн засаг шүү дээ ккк Эдийн засагч ухаантай юм бол мэдлэгтэй юм бичиж бай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн