Эдийн засгийн дайнд Оросууд ялж эхэлсэн үү?

Эдийн засагч Х.Батсуурь өөрийн цахим хуудсандаа дэлхийн эдийн засагтай холбоотой дараах мэдээллийг хуваалцсан байна.
Тэрбээр ” Рубль оны шилдэг валют болсон гэдгийг барууныхан өөрсдөө тодорхойлж өнгөрсөн долоо хоногоос шуугиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр Герман улс ОХУ-д тавьсан хоригоосоо буцаж Nord Stream 2 газын хоолойг нээх шийдвэр гаргаад байна. Nord Stream 2 хоолойг шинээр бариад Украйны дайны өмнө нээхэд бэлэн болоод байсан ч хоригийн улмаас зогсоосон байдаг. Харин өнөөдөр ОХУ-аас гарч Балтын тэнгисийн ёроолоор усан доогуур 1230 км явж Германд шууд хүрдэг энэхүү хийн хоолойг ашиглахас өөр аргагүй болсон аж.
Учир нь Украйн болон Полшийн нутгаар явж Герман цаашлаад Европыг хангадаг хийн хоолой нь найдвар муутай болсон ба Украйнууд ч мөн хааж, нээж тоглолт хийн хүндрэл учруулаад байгаа гэнэ. Ямар ч байсан Nord Stream 2-ыг нээчихвэл ЕХ-ны хувьд Газын асуудлаа шийдэх, Украйнаар явж байгаа хоолойноос хамааралгүй болох боломжтой болох юм.
Нөгөө талаас ОХУ-д төлөх газын төлбөрийн асуудал ч бас шийдэггдсэн байна. Гэхдээ яг л ОХУ-ын шаардаж байснаар Рублээр төлбөрөө хийхээр болсон бөгөөд одоогоор ОХУ-аас газ авдаг 20 гаруй улс Газпром банкинд данс нээж төлбөрөө Рублээр хийж эхэлсэн байна.
ОХУ-д тавьсан ХОРИГ, ХОРИГ л гэнэ, ингэхэд хэн нь хэндээ хориг тавьчихсан юм дэ гэмээр үр дагавартай зүйл болоод байна шүү.
Одоо бүр аргаа бараад гадаадад байгаа ОХУ-ын бүх өмч хөрөнгийг хурааж авна гэнэ! Ёстой учир утгаа алдаж байна. Оросууд ямар хариу арга хэмжээ авах бол? Яг л Газ дээр тавьсан хориг шиг барууныханд өөрсдөд нь цохилт болох сөрөг үр дагавартай зүйл болох вий!” гэжээ.