Хан-Уул дүүрэг орчмын халаалтыг зогсож, халуун ус хязгаарлаж эхэллээ

10 хоногийн хугацаанд шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн тавдугаар сарын 26-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангаж эхэлнэ гэв.
Өнөөдрөөс эхлэн 26-ныг хүртэл БӨҮР, Говь-2 ХК, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19 дүгээр хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж буйгаа УБДС ТӨХК-аас мэдэгдлээ.