Б.Лхагважав: Уул уурхайн салбарт эргэлдэж буй мөнгийг хянамаар байна

2022-05-06 10:591min2
lhagvajav

Уул уурхайн салбарт асар их мөнгө эргэлдэж байдаг. Гэвч үүнийг хянаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгвэл Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав энэ мөнгийг хянаж чадахгүй байгаа тухай ийнхүү ярьжээ. Тэрбээр “Уул уурхайн 20 их наядын жилийн эргэлтээс мөнгийг нь хянаж чадахгүй байгаа. Эрээнд очиж 40 их наяд болж байна. Тэр луйврыг төрийн тусламжтайгаар хийж байна.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг технологи ашиглаад аль болох саадгүй өгчих юм бол татвараар дамжуулаад орлогоо өсгөх бололцоо төрд байдаг. Бид мөхөөлдөс, талх зарж байгаа хүний хөлсийг хянаж чаддаг болсон. НӨАТ-ын системийг ашигт малтмал ашигласны төлбөрт ашиглаж уул уурхайн салбарт эргэлдэж байгаа мөнгийг хянах ёстой. НӨАТ-ын системийг ашиглаж дараагийн татварын системийг хөгжүүлэх нь бидний гол үүрэг” хэмээв.

Б.Ирээдүй

2 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-05-07 07:41 at 07:41

    Хамгийн баян салбар мөртлөө. Улсаа ядууруулаад бгаа шүү дээ

    Хариулах

  • Зочин

    2022-05-08 16:27 at 16:27

    Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй