Монгол Улсын төмрийн хүдрийн баялгийн гурван ордыг эзэмшиж, дотоодын зах зээлд арматур, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг зэргийг нийлүүлж, өнөөдөр үүсээд буй үнийн хөөрөгдлийг хязгаарлалцаж байх учиртай Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг 2014 онд концессын гэрээгээр хувьд өгсөн нь орон нутгийн иргэд болон улсын төсөвт хортойгоор тусаж байгаа.
Төмрийн хүдрийг БНХАУ шууд экспортлон их хэмжээний ашиг олдог ч орон нутгаа дэмждэггүй компаниас үйлдвэрээ авч, олон нийтийн өмчид шилжүүлэх ажлыг Дарханы залуучууд өнгөрсөн долоо хоногт эхлүүлж Түр хороо байгуулснаа мэдэгдэж байв.
Түр хороо өнөөдөр аймгийн төвд хэлэлцүүлэг зохион байгуулж, үйлдвэр төрийн болон орон нутгийн өмчид байх нь ашигтай юу, хувийн компани ганц хүний мэдэлд байх ёстой юу гэдэг асуултад хариулт авахаар хэлэлцүүлэг болж байна.
Дашрамд дурдахад, Түр хорооны залуучуудын шаардах бичгийг хүлээн авахдаа Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал: Энэ компани төмрийн хүдрийн уурхайг 100 хувь ашигладаг. Уурхайн төмрийн хүдрийг шууд гаргах, мөн бусад аж ахуйн нэгжид гэрээгээр олгож байгаа.
Гэсэн ч концессын гэрээндээ амласан үйлдвэр барих ажил нь зогсонги байдалтай байгаад үнэхээр сэтгэл дундуур байдаг. Залуучуудаас, ажилчдаас нь гарч байгаа саналуудыг хүндэтгэлтэй хүлээн авч, өөрсдийнхөө зүгээс тодорхой арга хэмжээ авч, тэдний хүсэлтийг холбогдох дээд байгууллага ЗГХЭГ, Ерөнхий сайдад хүргүүлэн хамран ажиллана гэдгээ илэрхийлж байсан юм.
Хэлэлцүүлэгийн үеэр орон нутгийн иргэд Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах гарын үсэг цуглуулж байгаа аж.
3 comments
Дарханаас жилд 9,4 сая тонн төмрийн хүдэр хятад руу гардаг. Энэ их хэмжээний хүдэрийн мөнгө хаашаа хэний кармаанд оровоо гэдгйиг хянадаг төр монголд байхгүй. Төмөрлөгийн үйлдвэрийг ажиллуулж байгаа жүжиг тоглуулаад оффис үйлдвэртээ хэдэн дурак суулгачихаад олон жил боллоо. Энэ үйлдвэрийг хулгайлсан хулгайчуудаас үйлдвэрээ төмрийн ордоо байгалын баялагаа үтэр түргэн салгаж ав. Наад хулгайчууд чинь олон жил хангалттай цулайтлаа идсэн болоо. Одоо Дарханы ажилгүй залуучуудаа өгье
Арматур үйлдвэрлэдэг байж билээ.
Одоо энэ мэт үйлдвэрүүдээ буцааж авах хэрэгтэй байх аа.Алтанхуяг Баттулга мэтийн уяаны нохой Эрдэнэбилэг хамаг юм самарч орхилоо .Уг нь эртхэн буцааж авсан бол аштай юу.