НМХГ: Дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй архины чанарт лабораторийн шинжилгээ хийгдэж байна

2022-04-11 14:04
Ф
Шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Нийслэлийн найман дүүргийн хүнсний худалдаа эрхэлдэг газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт хийв.

Хяналтаар дотоодын  архины үйлдвэрүүдийн 36 нэрийн  архины дээжийг Монгол Улсад мөрдөгдөж буй “Цагаан болон өвөрмөц архи, Техникийн ерөнхий шаардлага, MNS 0179:2016” стандартад нийцэж буй эсэхийг шинжилж байна.

Шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.