Д.Трамп Оросын Ерөнхийлөгч В.Путинд хандан Жо Байдены хүү Хантер Байдены нууцыг дэлгэхийг уриалав

2022-03-30 21:431min7
Donald Trump

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантерын нууцалсан баримт бичгүүдийг олон нийтэд ил болгохыг уриалав. Д.Трамп гуравдугаар сарын 29-ний Мягмар гаригт “Real America’s Voice” телевизэд өгсөн ярилцлагадаа Москва хотын дарга асан Юрий Лужковын эхнэр Елена Батурина Хантер Байденд 3.5 сая доллар төлсөн гэж мэдэгдээд байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан “Би Путиныг энэ асуудлыг мэдэж байгаа, түүнд хариулт байгаа байх гэж бодож байна. Одоо түүнийгээ өгөх ёстой гэж бодож байна” хэмээн хэлэв.

Доналд Трамп Хантер Байденыг Батуринагаас мөнгө авсан гэж мэдэгдсэн ч ямар нэгэн нотлох баримт өгөөгүй байна. Харин Байден Лужковын эхнэрээс мөнгө авснаа үгүйсгэжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2019 онд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский болон Хантер Байден нарын тухай мэдээллийг дэлгэсэн хэргээр Трампыг огцруулах ажиллагааг эхлүүлж байсан юм. Хантер нь Украйны байгалийн хийн “Бурисма” компанид ажиллаж байх хооронд түүний аав Жо Байден АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Трамп “Бурисмаг” компаниас авлига авсан Хантерийг хамгаалахын тулд Украинд Ерөнхий прокурорыг огцруулах асуудал хөндөгдсөн талаар ч мөн дурджээ.

Франс Пресс агентлаг энэ талаар мэдээлэхдээ Украинд явуулж байгаа цэргийн ажиллагааны улмаас Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгчийг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн зарлаад байгаа. Ийм үед Д.Трамп В.Путинаас тусламж хүсч байна гэжээ.

Байден саяхан Путин “Засгийн эрх барьж чадахгүй” хэмээн мэдэгдсэн нь Орос, АНУ-ын харилцааг улам хурцатгаад байгаа юм.

Эх сурвалж: DW 

7 сэтгэгдэлтэй

  • иргэн

    2022-03-31 12:40 at 12:40

    Дайн хийсэн орос төлбөр төлдөг юм байж.Дайн өдүүлсэн Амeрик юу төлөх вэ

    Хариулах

    • ГЭНДЭН

      2022-04-01 23:07 at 23:07

      Чи тэрний төлөө санаа чинь зовоод байгаа бол явж хөөцөлдөөч

      Хариулах

  • Зочин

    2022-03-31 17:02 at 17:02

    Улс төрийн мангас махчингуудын үе залгамжилсан хөгжил сүйрлийн ирмэгт ирж бузар булай нь илэрч…тэд боож үхэх гэж бна….Солиотууд гэхэд ч багадана…

    Хариулах

  • Jojo

    2022-03-31 17:56 at 17:56

    Biden gej chutgur haa saigyi gemt hereg uduuj yavna. Odoo bas Taiwan mujiig Urd hurshuus salgah neriidleer dain hiij Aziin hugjliig doosh ni tataj nuguu Dollar geechiigee tengert nisgeh yum yariad yavj bn.

    Хариулах

  • zochinmaa

    2022-03-31 22:17 at 22:17

    Ameriktai “naizlaad” sain saihan yavsan uls gej sonsson uu? Amerik orson, ochson, hutgaldsan uls bur hog novsh bolj sonoh yumaa. Iim yumnaas l hol yavaasai manaih.

    Хариулах

Зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй