Чечений удирдагч Рамзан Кадыров Истанбулд болсон Орос, Украины хэлэлцээг шүүмжилж, “эхлүүлсэн ажлаа дуусгаж” Киевийг авах шаардлагатай хэмээн мэдэгджээ. Тэрбээр тусгай ажиллагаанд оролцож буй Чичений бүгд найрамдах улсын дайчдад хандан үг хэлэхдээ энэ мэдэгдлийг хийжээ.
Одоогоор Донбасст байгаа Чеченийн Ерөнхийлөгчийн хэлснээр “Хэлэлцээрт ямар ч утгагүй болж өнгөрсөн. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, Бандерагийн нацист, шайтануудыг устгах шаардлагатай байна. Энэ шийдвэрүүдийн дараа юу ч болж магадгүй. Мөн Киевт хүрч Киевийг авах шаардлагатай” гэжээ. Гэхдээ тэр “Энэ бол миний хувийн бодол” гэдгийг мөн онцолсон байна.
Тулаан ширүүн болж байгаа. Ялангуяа Мариупольд Украины үндсэрхэг үзэлтнүүдийг найман жилийн турш гадаадын багш нар сургаж байсныг Кадыров хүлээн зөвшөөрөв. Гэхдээ манай тулаанчид илүү бэлтгэлтэй байгаа гэдгийг тэр онцолжээ.
Тийм ээ, үнэхээр Мариуполь болон бусад газарт хүнд хэцүү тулаанууд үргэлжилж байна. Тэд тэнд найман жил бэлтгэгдэж, олон тэрбум доллар хуваарилж, дэлхийн бүх тусгай албад, цэргийн сургагч багш нараар хичээл заалгаж байсан ч бид бүх зүйлээрээ шилдэг хэмээн Кадыров мэдэгджээ.
Оросын Батлан хамгаалах яам Киев, Черниговын чиглэлд довтлох ажиллагааг түр зогсоосон ч цэргийнхний байр сууриа хэвээр байгаа. Энэ нь байлдааны ажиллагааг зогсооно гэсэн үг биш. Одоогийн байдлаар гол хийх ажил бол Донбасс дахь Украины Зэвсэгт хүчний томоохон бүлгийг бүсэлж, устгах явдал хэмээн мэдэгдсэн байгаа.
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, тусгай ажиллагаа тавьсан зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: TOPWAR
6 comments
эр.хүн
Зөв ш дээ уг ньажил хийвэл дуустал даввс хийвэл уустал гэдэгсэндээ
Юу ч хийдэггүй, нэг ч рублийн орлого Орост оруулдаггүй, бараг буриад шиг 5 мужийн тэтгэмж улсаасаа авч байдаг Чечений энэ тэнэг Эдийн Засгийн тухай ямарч ойлголт байхгүй л дээ,
Путин зайлуулагдвал пенсэндээ л сууна, үхвэл нэр хүндтэй оршуулагдана. Харин тэр үед ард түмнээсээ урвасан энэ этгээд лалынхны шариатын хуулиар л үхлийн муугаар төгсөх учраас Путин ялж цаашид оршин бгаасай л гэж хүсэх нь тодорхой
Муу эр дайнд хөөрнө гэж эндээ хөгийн нусдаа
Миний орос ах чэчэнь ч гэсэн бидний ах алуурчин украйн малнуудаа