2022-03-13 12:151min018

“Зеленский дайтахаа больж төвийг сахих хэрэгтэй” хэмээн Пентагоны зөвлөх Дуглас Макгрегор хатуу хэлжээ

FOX BUSINESS сувагт өгсөн  Пентагоны зөвлөх, хурандаа Дуглас Макгрегорын ярилцлага олон нийтийн ФБ сүлжээний Saagii Saak хаягт орчуулагдан тавигдсан байгааг дамжуулан хүргэж байна. Хурандаа Дуглас Макгрегор “Зеленский дайтахаа больж төвийг сахих хэрэгтэй” хэмээн хатуухан хэлжээ.

Сурв: Путин цөмийн станц руу довтолж байна гэх юм, үүний цаана ямар стратеги байна вэ? Энгийн иргэдийг айлган сүрдүүлэх гэж тэр үү?

Дуглас: Путин харин ямар ч цөмийн станц юм уу цахилгаан сүлжээ рүү довтлохгүй байгаа. Усан хангамж гэх мэт иргэдийн өдөр тутмын хэрэглээний зүйлс рүү Путин довтлохгүй байгаа. Оросууд одоо харин хот суурин газрынхаа энгийн иргэдийн дунд орж нуугдсан цэргийнхэнтэй байлдаж байна. Украинчууд ямар ч агаарын дэмжлэггүй болсон болохоор тэгж байлдахаас өөр аргагүй. Украины цэргүүд Ойрх Дорнодод бидний харсан лалын террористууд шиг энгийн иргэдийнхээ ард нуугдаж байна. Лалын террористууд бас шууд байлдахаас зайлсхийн энгийн иргэдийнхээ ард нуугддаг байсан юм.

Сурв: Путин Украиныг Грозний шиг газартай тэгшлэх болов уу?

Дуглас: Үгүй. Тэгэхгүй. Харин ч ихэнх хот сууринг нь маш бага сүйтгэх тактик барьж байна. Бид Ирак руу хоёр удаа довтлохдоо ийм бага хохирол учруулж байгаагүй. Оросууд украины цэргийн хүчийг бүслээд, тэгээд устгах тактик баримталж байна. Ноён Зеленский бид түүнийг очоод аврах байх гэсэн хий хоосон зүйлд итгэн зайлшгүй ирж байгаа ирээдүйг олж харахгүй, бодит байдалтай эвлэрэхгүй байна. Бид очихгүй. Байден ерөнхийлөгч үүнийг маш тодорхой хэлсэн.

Сурв: Дайны төгсгөл харагдаж байна гэж та бодож байна уу?

Дуглас: Дайны энэ шат нь хэд хоног л үргэлжлэх байх. Эхний өдрүүдэд Оросын цэрэг дэндүү зөөлхөн байсан. Дахин арав хоноход байдал эрс өөрчлөгдөнө гэж бодож байна. Украины зүүн хэсэг нь Оросын гарт баттай орсон. Оросууд газар нутаг эзлэхээсээ илүү Украины цэргийн хүчийг устгахад гол анхаарлаа хандуулж байна.

Сурв: Ингэхэд та Зеленскийн байр сууринд шүүмжлэлтэй хандаж байгаа юм уу?

Дуглас: Зеленский бол хүүхэлдэй. Тэр хүн амаа шаардлагагүйгээр маш их эрсдэлд оруулсан. Үнэнийг хэлэхэд Украинчууд маш их худал ярьж байсан нь дайны эхний хэдэн өдөр л тодорхой болсон. Нисэх буудлаа эргүүлж чөлөөлж байна энэ тэр гэж ярьсан нь шал худал. Тийм зүйл болоогүй.

Сурв: Ард түмнийхээ төлөө зогсож байгаа Зеленский баатар биш гэж үү?

Дуглас: Үгүй, ямар ч баатарлаг зүйл байхгүй. Харин ч тэр байдлыг бодитоор харж чадахгүй байна. Украиныг төвийг сахиулах хэрэгтэй. Төвийг сахина гэдэг муу зүйл биш. Украин төвийг сахих нь бидэнд ч, Орост ч хэрэгтэй. Гэтэл тэр ингээд л зуураад бай, дайныг аль болох сунжруул гэсэн мессеж хаанаас ч юм бэ аваад байгаа бололтой. Зууралдаж сунжрах нь Украины ард түмэн, энгийн хүмүүсийн хувьд эмгэнэлтэй явдал.

Сурв: Би тантай үүн дээр санал нийлэхгүй байна. Гэхдээ байдал яаж эргэх нь вэ харъя. Баярлалаа хурандаа.

Эх сурвалж: FOX BUSINESS, Saagii Saak

18 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2022-03-13 15:22 at 15:22

    Энэ зөвлөх Дуглас чинь зөв үзэл бодолтой хүн байна. Зелинскийг утсан хүүхэлдэй гэж маш зөв дүгнэжээ. Өарийн бодолгүй, хүний ятгалгаар орон гаран үйлдэл хийж байгааг нь ч хэлж. Барууны орнуудын өгсөн мөнгө, ашиглахаа больсон зэр зэвсгийг хараад л хөөрч давхина, нэмж нэхнэ, тэгээд л муу эр дайнд хөөрнө. Ард түмнээ бодож байгаа юм алга. Оросууд хэдийгээр буруу харагдаж байгаа ч том гүрний ухаалаг араншин гаргаж байна. Түүнээс биш Украиныг газартай тэгшилчих хугацаа өнгөрлөө. Үндэс угсаа нэгтнүүдээ бодож байгаа нь Зелинскийд урам өгөөд байна. Хамгийн гол нь Байдан гэж насан өндөр ухаан муутай өвгөн,Жонсон гэж хамуурсан толгойтой этгээдүүд араас хатгаад бхйна.

    Хариулах

    • зочин

      2022-03-14 09:03 at 09:03

      ёстой яг үнэн байдлыг хэлжээ

      Хариулах

    • Нэргүй

      2022-03-14 15:26 at 15:26

      Үнэнийг хэлжээ. Зеленскийг аараас мсж-ээр удирдаад түлхээд байгаа хүн бол АНУ. Пехтоганы зөвлөх хүртэл Зеленскийг утсан хүүхэлдэй гэжээ. Петагоны зөвлөх хүртэл Украин төвийг сахь гэжээ.

      Хариулах

  • Зочин

    2022-03-13 19:00 at 19:00

    Байдлыг яг үнэн зөвөөр дүгнэж хэлсэн байна шүү. Ямар эзэлж авна гэсэн биш, тусгаар тогтнолд нь аюул учруулахгүй зөвхөн төвийг сахь, НАТО-д элсэхгүй гэсэн баталгааг Үндсэн хуулиндаа оруул, 2014 оноос хойш эзэлж авч чадаагүй хоёр улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр л гэсэн гэтэл ийм их хохирол амсаж дайн хийж байгаа нь тэнэг хэрэг! Оросууд эзэлнэ гэвэл хангалттай цэргийн хүч байгаа харин их л зөөлөн хандаж байна. Энгийн иргэдийг алахгүй гэж агаарын довтолгоо хийхгүй байгаагаас өөрсдөө хохирол их амсаж байх шиг байна. Энэ байдлаараа удаан үргэлжлэхгүй л болов уу, давшилт хийх газартаа эхлээд агаараас цохилт өгөөд дараа нь явган цэрэг, танкаа оруулах биз, Америкчууд ч ингэж л дайдраг.

    Хариулах

    • Үнэн

      2022-03-14 12:12 at 12:12

      Үнэнийш цэргийн хүн шууд хэлжээ

      Хариулах

  • Цэргийн мэргэшсэн хүний үнэн үг

    2022-03-13 20:25 at 20:25

    Пентагоны зөвлөх, хурандаа Дуглас Макгрегор гуай чинь харин ч шударга үнэнийг шууд хэлдэг хүн байна. Аргагүй Пентагоны зөвлөх хурандаа хүний үг байна. Тэнэг Зеленский энэ ярилцлагыг уншаасай. “…Ямар ч баатарлаг зүйл байхгүй. Харин ч тэр байдлыг бодитоор харж чадахгүй байна. Украиныг төвийг сахиулах хэрэгтэй. Төвийг сахина гэдэг муу зүйл биш. Украин төвийг сахих нь бидэнд ч, Орост ч хэрэгтэй. Гэтэл тэр ингээд л зуураад бай, дайныг аль болох сунжруул гэсэн МЕССЕЖ ХААНААС Ч ЮМ БЭ АВААД БАЙГАА БОЛОЛТОЙ. Зууралдаж сунжрах нь Украины ард түмэн, энгийн хүмүүсийн хувьд эмгэнэлтэй явдал. Аргагүй бодит үнэнийг хэлжээ.

    Хариулах

  • Эцэстээ Украин л илүү ихээр хохирно

    2022-03-13 20:30 at 20:30

    Украины араас хатгаж дайныг сунжуулж Оросыг хорлох гэж байгаа улсуудын үгэнд ороод утсан хүүхэлдэй нь болж байгаа Зеленскийд өөрийн ухаан байна уу ? Оросоос илүүтэй Украин сүйрлээ. Ямар гээчийн тэнэг еөк вэ ???

    Хариулах

  • Зүүн Европын орнууд гутамшиг.

    2022-03-13 20:31 at 20:31

    Болгар, Румын, Унгар , зүүн Герман, Польш, Чех Серба Хорват /хуучин Югаслов/ чинь соц үеийн НАТО-н эсрэг байгуулсан Варшавын гэрээний орнууд ш дээ. Соц нийгэм задарч Варшавын гэрээ үгүй болсон ч эд нар одоо капиталист нийгмийн цэрэг улстөрийн эвсэл НАТО-д элсэж Фашист Германы түрэмгийллээс 20 сая иргэнээ хядуулж Европыг аварсан ОРОС ОРНЫ эсрэг Украиныг зэвсэглэж, хөлсний цэрэг илгээж, зээл тусламж өгч дайны галыг өрдөж, ОРОС улсад ЭЗ-ийн багц хоригууд тавьж байгаа нь ГУТАМШИГ юм.

    Хариулах

    • Зочин

      2022-03-14 11:15 at 11:15

      Энэ хуний хэлсэн унэн оорсдийгоо фашизмаас хамгаалуулчаад одоо дайныг дэмжиж байгаа нь ямар уйлдэл юм бол зэвсэг нийлуулэх нь дайныг дэижиж бна

      Хариулах

    • санал нэг

      2022-03-14 12:22 at 12:22

      Болгар, Румын, Унгар , зүүн Герман, Польш, Чех Серба Хорват /хуучин Югаслов/ Соц үеийн Варшавын гэрээний орнууд Орос улсын араас хутгалж ЭЗ-ийн хоригт оролцож болохгүй. Та нарыг фашизмаас хамгаалсан ганц орон бол ОРОС шүү ллруудаа.

      Хариулах

  • Зочин

    2022-03-13 21:44 at 21:44

    Оросуудад ялалт ирэх нь тодорхой…Ард түмэн л хэцүү байна.

    Хариулах

  • Сугарсүрэн

    2022-03-14 07:01 at 07:01

    Цаг үе, үйл явдалын өрнөлтийг маш зөв шударга тодорхойлжээ. Тэгэхэд манайхан орос украйны хоёр талд хуваагдчихаад хоорондоо хэрэлдээд байдаг. Зелёнский байдалаа байгаагаар нь ухаарч ард түмэнээ авараасай. Улс төрийн төвийг сахих бодлого гэдэг дэлхийгээ аврахын үндэс юм.

    Хариулах

    • Сэтгүүл нар ийм тэнэг байдаг

      2022-03-14 12:15 at 12:15

      ЗЕЛЕНСКИЙ БААТАР БИШ ГЭЖ ҮҮ ?? гээж асуужээ. ХАРИУЛТ НЬ ТУН УХААЛАГ: Дуглас: Үгүй, ямар ч баатарлаг зүйл байхгүй. Харин ч тэр байдлыг бодитоор харж чадахгүй байна. Украиныг төвийг сахиулах хэрэгтэй. Төвийг сахина гэдэг муу зүйл биш. Украин төвийг сахих нь бидэнд ч, Орост ч хэрэгтэй. Гэтэл тэр ингээд л зуураад бай, дайныг аль болох сунжруул гэсэн мессеж хаанаас ч юм бэ аваад байгаа бололтой. Зууралдаж сунжрах нь Украины ард түмэн, энгийн хүмүүсийн хувьд эмгэнэлтэй явдал.

      Хариулах

  • Иргэн

    2022-03-14 08:16 at 08:16

    Мэргэшсэн мэргэжлийн хүний дүгнэлт үнэнийг бодит байдалд тулгуурлан маш цэгцтэй ойлгомжтой ярьсан байна. Оросууд алуурчид биш гэдгийг, орсууд Украины газар нутгийг эзлэн түрэмгийлэх зорилгогүй. Оросын зорилт нь хоттой хоньруу нь дайрах гэж улилдаад байгаа чононуудруу ганц хоточ нохой хуцаад нэмэргүй. Эзэн гарч дуу чимээ өгч буу тавихтай адил Оросыг тойрсон НАТО гийн эвслээс эх орон, ард түмнээ сэргийлсэн.

    Хариулах

    • санал нэг

      2022-03-14 12:19 at 12:19

      Оросыг тойрсон НАТО гийн эвслээс эх орон, ард түмнээ сэргийлсэн. Украин чинь АНУ НАТО-н цэргийн ыааз болчихсон байсан байна ш дээ. АНУ-н биолабораториуд гэхэд л 25 -г илрүүлсэн байна. Украин бас 3 сарын 22-нд Донбаас руу дайрах гэж байсан нууц баримт нь олдсон. Украин бол АНУ,НАТО-н тоглоомын улс шившиг. ОРОС УКРАИН РУУ ДАЙРСАН НЬ МААШ ЗӨӨВ.

      Хариулах

  • Баясаа

    2022-03-14 10:58 at 10:58

    Зеленский бүх дэлхийг бодож бууж өгөх хргтэй , бхйлдна гдг одоо зед үнхээр утггагүй.ялагч гэж байхгүй. Бууж өгөөгүй цаг хугацааны тоогоор хүмүүс үхж үргдж амьдрал зогсож бн

    Хариулах

  • Ук

    2022-03-14 22:18 at 22:18

    Дуглас чинь цагтаа АНУ-н тагнуулын төв газрын дарга байсан хүн.

    Хариулах

  • chochin

    2022-03-16 21:06 at 21:06

    Putingiin zub ukruan tubiig sahih heregtei

    Хариулах

Баясаа сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй