УИХ-ын хаврын чуулганы нээлтээс өмнө Байнгын хороод хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцдэг. Энэ долоо хоногт Байнгын хороодын хуралдаан эхлэх бөгөөд УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтэс 2022 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд хуралдах Ажлын хэсэг, Байнгын болон түр хорооны хуралдаан, хэлэлцүүлэг, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг гаргажээ.
ДАВАА ГАРАГ /2022.03.14/
ЦАГ | НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
09.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | 334 тоот өрөөнд | |
11.00 | Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхимд | |
14.00 | Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Их засаг” танхимд | |
16.00 | Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны уулзалт | Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль | |
ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | |||
13.30 | Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:
Хэлэлцэх асуудал: · Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
МЯГМАР ГАРАГ /2022.03.15/
ЦАГ | НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
09.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | 334 тоот өрөөнд | |
14.00 | Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Их засаг” танхимд | |
14.30 | Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхимд | |
15.00 | Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Жанжин Д.Сүхбаатар” танхимд | |
ХОЁР.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН | |||
14.00 | Түр хорооны хуралдаан /КОВИД-19/:
Хэлэлцэх асуудал: · Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл болон тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох · Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээлэл сонсох |
“Их Эзэн Чингис хаан” танхимд | |
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | |||
10.00 | · Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нээлт | “Их хуралдай” танхимд |
ЛХАГВА ГАРАГ /2022.03.16/
ЦАГ | НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
10.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхимд | |
10.00 | Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Их засаг” танхимд | |
14.00 | Дээд боловсролын тухай болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний тагнуулын академийн төлөөлөлтэй уулзана | “Их засаг” танхимд | |
14.00 | Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хууль, тогтоомжийг боловсронгуй болох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхимд | |
14.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | 334 тоот өрөөнд | |
ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | |||
09.00 | Төсвийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд | |
10.00 | Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ · “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд | |
11.30 | Төрийн байгуулалтын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Бусад |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд | |
15.00 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл /Засгийн газар 2022.01.13-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ · Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд | |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ | |||
14.00 | Нийгмийн бодлогын байнгын хороо зохион байгуулна:
Хэлэлцэх асуудал: · “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
ПҮРЭВ ГАРАГ /2022.03.17/
ЦАГ | НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
09.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | 334 тоот өрөөнд | |
10.00 | Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | “Үндсэн хууль” танхимд | |
10.00 | Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль |
БААСАН ГАРАГ /2022.03.18/
ЦАГ | НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ХААНА | |
09.00 | Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | 334 тоот өрөөнд | |
10.00 | Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан | Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль |
ЦАГ | ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ХААНА | |
10.00 | ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.03.17, 03.18/
· Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Ерөнхий сайдын мэдээлэл: Газрын шинэтгэлийн бодлого, газрын харилцааны цахим системийн талаар · Бусад |
“Их хуралдай” танхимд |
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР