ОХУ-ын Батлан хамгаалах яам Львов мужид 180 хүртэл хөлсний цэргийг устгасан тухай мэдээлэв. Оросын Зэвсэгт хүчнийхэн Украины армийн сургалтын төвүүдэд цохилт өгсний үр дүнд гадаадын 180 хүртэл хөлсний цэрэг, гадаадын их хэмжээний зэвсгийг устгасан гэж БХЯ-ны албан ёсны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, 3-р сарын 13-ны өглөө Старичи тосгон дахь Украины Зэвсэгт хүчний сургалтын төвүүд болон Яворовскийн цэргийн бэлтгэлийн полигонд өндөр нарийвчлалтай цохилт өгсөн байна. Эдгээр байгууламжид байлдааны ажиллагаа явуулж буй бүс рүү илгээхээс өмнө гадаадын хөлсний цэргүүдийг сургадаг, байлдааны зохицуулалт хийх цэг болон барууны орнуудаас Украинд нийлүүлсэн зэвсэг, цэргийн техникийг хадгалдаг бааз байрлаж байжээ.
Конашенков Украины нутаг дэвсгэрт ирсэн гадаадын хөлсний цэргүүдийг устгах ажил үргэлжлэх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.
Өмнө нь Ерөнхийлөгч Владимир Путин Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдтэй уулзахдаа Барууны орнууд олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлож, дэлхийн өнцөг булан бүрээс хөлсний цэргүүдийг Украинд цуглуулж байгааг нуугаагүй гэж өмнө нь мэдэгдэж байжээ.
Тэрбээр, Украины барууны ивээн тэтгэгчид дэлхийн өнцөг булан бүрээс хөлсний цэргүүдийг цуглуулж, Украин руу илгээж байгаагаа тэд нуудаггүй. Украины дэглэм үүнийг нуухгүйгээр, олон улсын харилцааны бүх хэм хэмжээг үл тоомсорлож байгааг бид харж байна хэмээн хэлж байсан юм.
Эх сурвалж: RIA
1 comment
Bitgii Putini helsneer burj bail daa