Бусад руу кофе асгасан өмгөөлөгч Г.Батбаярын охины 40 орчим зөрчлийн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

2022-03-03 14:541min7
10
Иргэн Б.Ариунзаяа зохисогүй үйлдлээрээ олны танил болсны дараа түүний тухай гомдлууд олон нийтийн сүлжээнд бичигдэж удаа дараа бусдыг дээрэлхэж, доромжилж байсан тухай мэдээллүүд дэлгэгдэж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан эмэгтэй бусдын толгой дээр халуун кофе асгасан хэргээр шалгагдаж байна. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо Б.Ариунзаяа бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьсан нь иргэдийн анхаарлыг татсан эхэлсэн эмэгтэй өмгөөлөгч Г.Батбаярын төрсөн охин байсан юм.

Гэм буруутай үйлдэлдээ гэмшихгүй байгааг харсан иргэд Б.Ариунзаяагийн үйлдэлд дургүйцэж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсийн оюутнаас гарсан үйлдлийг буруушаасан иргэд МУИС-иас хуулийн ангийн оюутандаа арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн юм.

Иргэн Б.Ариунзаяа зохисогүй үйлдлээрээ олны танил болсны дараа түүний тухай гомдлууд олон нийтийн сүлжээнд бичигдэж удаа дараа бусдыг дээрэлхэж, доромжилж байсан тухай мэдээллүүд дэлгэгдэж байна. Харин Цагдаагийн байгууллагад түүний согтуугаар машин барьсан, жолоо барих эрхгүйгээр удаа дараа замын хөдөлгөөнд оролцсон, бусдын эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө устгасан гэх мэт 40 орчим зөрчлийн хэргээр бүртгэлтэй байдаг юм байна.

МУИС өнөөдөр Б.Ариунзаяаг сургуулиас хөөх арга хэмжээ авах талаараа мэдэгджээ.

7 сэтгэгдэлтэй

  • Иргэниргэн

    2022-03-03 16:16 at 16:16

    Нэг биш нилээн хүнлүү асгасан юм биш үү . Ил гарсан авир нь болхоос танхай балмад нөхөр байх нь

    Хариулах

  • Зочин

    2022-03-03 17:35 at 17:35

    Даварцан янхан бэ хэзээч засал авахгүй болж муу мансуурагч хулгайч эцгийнхээ шаасан мөнгөөр туйлж өссөн бөөс хэзээч үасал авдаггүй юм хөөрхий хохирогч охинд харамсаад бх юм

    Хариулах

  • Зочин

    2022-03-04 08:59 at 08:59

    Эцэгийн дээрэнгүй зан авир нь энэ охинд маш их нөлөөлсөн байна Хүнийг хүн гэж ер үздэггүй танхай балмад зантай өөрийн буруу үйлдэлийг зөвшөөрч чаддаггүй муухай дээрэлхүү эцэгийн зан нь энэ охинд гүн нөлөөлсөн байна хөөссөн нь зөвөө

    Хариулах

  • Зочин хүн

    2022-03-04 14:29 at 14:29

    Архаг гэмт хэрэгтэн. Ийм хүмүүсийг шоронд хийж сайн арга хэмжээ авахгүй өөгшүүлсэн байгаад сүүлд нь хэнч биш болгожээ. Хууль хаана хэнд үйлчлээд байнаа.

    Хариулах

  • Уншигч

    2022-03-05 08:17 at 08:17

    энэ засаг захиргаагүй гичийд хуулийн байгууллага эртхэн шудрагаар арга хэмжээ авсан бол бага дээр нь дарах байсан байх. хүний толгой дээрх кофе асгах нь миний эрх гэж байгаа гичийний эцэг нь ардчилсан намын гол хуульч гэж байгаа үнэхээр эмгэнэлтэй

    Хариулах

  • Зочин

    2022-03-06 12:42 at 12:42

    Олон удаа хүн дээрэлхээд зүгээр өнгөрөөд байсан болхоор даам гаржээ.
    Бас хэний хүү ч билээ буу гаргасан, сэлэм эргүүлсэн гээд л сонсогдоод байдаг байсан биздээ.
    Ер нь хууль хүмүүст жигд үйлчилдэггүй болхоор дураараа дургисан нөхөд их байна л даа.
    Авилга хээль хахуулийн талаар яриад ч яахав дээ

    Хариулах

  • Батбаяр

    2022-03-09 15:23 at 15:23

    Өнөөдөр хүний толгой дээр кофе асгаж байгаа хүн маргааш өтгөн шингэнээ асгана.

    Хариулах

Уншигч сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй