Монгол Улсын бүх иргэнийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна

2022-02-16 13:281min3
07

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон талаар мэдэгдлээ.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг. Гэвч манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байдаг.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэв.

3 сэтгэгдэлтэй

  • БӨ аймаг

    2022-02-16 14:21 at 14:21

    Аймагуудад тоног төхөөрөмж эмч нарын мэдлэг дутмаг учраас баахан мөнгө шамшигдуулсан шоу болно үр дүнгүй тэгсэнээс сайн шинэ тоног төхөөрөмж мэдлэг чадвартай эмчээр хангаж байж наад асуудлаа хөндөх хэрэгтэй. Дандаа ард түмэнд таалагдах гээд шоу зохиож мөнгө үүрэхээ зогсоох хэрэгтэй.

    Хариулах

  • Иргэн

    2022-02-16 15:17 at 15:17

    Эрүүл мэндийн сайдаа Өрхийн санхүүжилтын нэмсэн мөнгийг нь ЭМДEГ-с 100%-г нь оруулах талаар хэлэлцээчээ цалингаа нэмж
    б.на.

    Хариулах

БӨ аймаг сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй