Монгол Улсын бүх иргэнийг тавдугаар сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулна

2022-02-16 13:28
07

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болгосон талаар мэдэгдлээ.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг. Гэвч манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байдаг.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ” хэмээн Эрүүл мэндийн сайд мэдээлэв.