@debrito_bunch нэрээр TikTok блог хөтөлдөг Мила Де’Брито хөхний сүүгээ бодибилдингийн тамирчдад зарж, 10 мянган фунт стерлинг олсноо мэдэгджээ. Тэрбээр хөхний сүүтэй уутнуудыг видео бичлэгтээ харуултал 200 мянга гаруй хүн үзэж, олон коммент бичсэн байна.
Бодибилдингийн тамирчдын дунд хэдэн жилийн өмнөөс хөхний сүү хэрэглэх моод дэлгэрснийг Men’s Health сэтгүүлд бичжээ. Бодибилдингийн тамирчин Жей Жей Райтнаур «Хөхний сүү хүүхэд байхад минь ашигтай байсан. Тэгвэл одоо яагаад ашигтай биш гэж» гэж мэдэгджээ.
Аяга хөхний сүү 170 орчим калоритой бөгөөд 10 грамм өөх тос, 16 грамм нүүрсус, 2 грамм уураг, түүнчлэн кальци, кали, натри, цайр, фосфор, магни агуулдаг. Спортын хоол судлаач Брайан Сен-Пьер хөхний сүүнд өсөлтийн хэд хэдэн даавар агуулдаг гэсэн байна. Гэхдээ эдгээр даавар нь насанд хүрсэн хүнд нөлөөлдөг эсэхэд тэрбээр эргэлздэг аж.