2022-01-31 08:421min08

270.000 гаруй ахмадын тэтгэвэр 500 мянгад хүрч, 500 мянгаас дээш тэтгэвэр авдагчид 15 хувийн нэмэгдэл авна

02
Монгол Улсад тэтгэвэр тэтгэмж авдаг 469 мянган ахмад байдаг. Тэдний 385 мянга нь бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг байна.

Тээвэр логистикийн түгжрэл гацаа, зардлын өсөлтөөс шалтгаалсан үнийн өсөлт дотоод эдийн засгийг сурьдааж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөмжийн дагуу Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргаад байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэхээр УИХ ээлжит чуулган зарлаж, амралтын өдрүүдээр хуралдаж байна.

Монгол Улсад тэтгэвэр тэтгэмж авдаг 469 мянган ахмад байдаг. Тэдний 385 мянга нь бүрэн тэтгэвэр, 84 мянга нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг байна. Харин бүрэн тэтгэвэр авдаг 385 ахмадын 80 хувь нь, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчдын 98 хувь нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа юм.

УИХ, Засгийн газар ахмад настны тэтгэврийн доод хэмжээг доорх байдлаар нэмэгдүүлэхээр тооцжээ:

  • Улсын хэмжээнд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагч 72.333 ахмад байдаг: Тэдний тэтгэвэр 400.000 төгрөгт хүрнэ.
  • Улсын хэмжээнд бүрэн тэтгэвэр авдаг 199 мянга гаруй иргэн байгаа: 350.000 төгрөг авдаг тэдний тэтгэвэр 500.000 төгрөг болно.
  • 430.000 хүртэлх төгрөгийн тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг 500.000,
  • 501.000 төгрөгийн тэтгэвэрийг 15 хувиар нэмэгдүүлж, 575,000,
  • 1.5 сая төгрөгийн тэтгэвэр 15 хувиар нэмэгдүүлж, 225 мянган төгрөгт хүргэхээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд тусгажээ.

Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхэд 637 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай болжээ.

 

8 сэтгэгдэлтэй

  • Лор

    2022-01-31 08:45 at 08:45

    Өгсөн юмыг хэл амгүй авч сур битгий хүүхдүүддээ зээл авч өгөөд бай

    Хариулах

  • Нэргүй

    2022-01-31 09:58 at 09:58

    480 авдагууд нь яах вэ 20.0хон мянга нэмхиимууарай шударга биш бна

    Хариулах

  • Нэргүй

    2022-01-31 10:35 at 10:35

    Ugsun ni ih yum gololgui biy biynteigee baritsalgui uhamsartai baitsgaa.Eh ornii uildver gej yum bhgui undsen hurungu oruulalt bhgui c uul uurhaigaar bolgood bgaam bishuu.Gevc bodlogo tarhi muu bgaag yaltai bilee.kkkk

    Хариулах

  • Зочин

    2022-01-31 11:46 at 11:46

    450-499 ын хоорондох тэтгэвэртэй хүмүүсээ 30% нэм.1саяас дээш тэтгэврийг 5% нэм.700 аас дээш тэтгэвэртэй хүмүүсээ 10% нэм

    Хариулах

  • Нэргүй

    2022-01-31 12:07 at 12:07

    300 МЯНГА ТӨГРӨГ АВДАГ АХМАДУУДАА АДИЛХАН 500 МЯНГА БОЛГОЧИХГҮЙ ЯАСЫН БЭ ? ? ? ! ! ! .

    Хариулах

  • Зочин

    2022-01-31 14:05 at 14:05

    Ядаргаатай юм. Юу ч битгий нэм. Бие биенээ зулгааж хар хэрүүл хийж байхаар аль аль нь авахгүй байсан нь дээр. Тэр мөнгөөрөө хэдэн сайхан орон сууц бариад утаанаасаа салъя.

    Хариулах

  • Зочин

    2022-02-01 23:14 at 23:14

    400-500 авдаг хүиүүст адилхан 150 нэмээч ямар гутмаар юм вэ? ,Ажил хийж байгаагүй хұмүүстэй адил мөнгө авна гэж .УЛСАД 30 ЖИЛ АЖИЛЛАЧИХАД адил авч байгаа нь ёстой ОЙ ГУТМААР ЮМАА

    Хариулах

  • Дангаа

    2022-02-03 08:28 at 08:28

    Дунлаж тэтгэвэр авч байгаа хүмүүс ээ нэг эргэж харана байгаа

    Хариулах

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй