АТГ-аас өчигдөр орой явуулсан шалгалтын хүрээнд УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг холбогдох бас нэгэн албан тушаалтны хамт саатуулсан байна.

АТГ-аас энэ талаар тодруулахад “Мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ж.Пунцагийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан саатуулсан” гэж мэдээллээ.

Ж.Пунцаг 2016 онд УБТЗ ХНН-т тус албаны даргаар томилогдсон. Ингэхдээ АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бататгах тодорхойлолт аваагүй нь маргаан дагуулж байсан удаатай.

By updown

One thought on “УБТЗ ХНН-ийн Дотоод аудитын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулжээ”
  1. Ашгүйдээ. Хулгайчдыг эхнээс нь сайн баривчлаад байна даа. Хууль хир шударга байгааг харах л үлдлээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн