Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрийн аманд байрлахгүй

Battulga

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Төрийн тусгай хамгаалалттай Их Тэнгэрийн аман дахь харшид амьдардаг. Энэ уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга эвдэх бололтой. Тэрбээр Төв шуудангийн урд байрлах Ю.Цэдэнбал даргын байшинд амьдарч, Төрийн ордон ойрхон тул ажилдаа алхаж очиж байх шийдвэр гаргасан сурагтай.