Баярын өдрүүдэд НЭМГ-ын эмнэлэгийн тусламжийг зохицуулах тухай А/93 тоот захирамжийн дагуу өрхий эмнэлэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн 24 цагийн эмнэлэгийн яаралтай түргэн тусламж, Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвд дотор, мэдрэл, мэс заслын эмч нар амбулаторийн үзлэг, шүдний эмч дээрх цагийн хуваарийн дагуу иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр иргэд баярын өдрүүдээр өөрсдөөсөө шалтгаалсан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хоол хүнсээ зөв тохируулах нь чухал аж.