ТАСС: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д айлчилж байна. Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-д айлчлал хийх буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй арванхоёрдугаар сарын 16-нд хэлэлцээ хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлэв.
Хоёр улсын Ерөнхийлөгч Орос, Монголын улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн салбарт иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх асуудал болон хэтийн төлөвийн талаар ярилцаж, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Энэ нь В.Путин, Ухнаагийн Хүрэлсүх нарын У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараах анхны уулзалт болж байна. Үүнээс өмнө тэд Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх үед уулзаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сард Сочи хотноо Путинтэй хэлэлцээ хийж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд болж, ийт сонгогчдын 69 орчим хувь нь саналаа өгч, Ухнаагийн Хүрэлсүх саналаа өгсөн нийт иргэдийн 67 хувийн дэмжлэгийг авчээ. В.Путин үүнтэй холбогдуулан баярын цахилгаан илгээсэн бөгөөд үүндээ санал хураалтын дүн Монгол Улсын шинэ тэргүүний улс төрийн өндөр статусыг бүрэн бататгаж байгааг дурдаад, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид улам бэхжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Ухнаагийн Хүрэлсүх өнгөрсөн аравдугаар сард ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Монгол Улс цар тахал дууссаны дараа ОХУ-тай хоёр талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн. Мөн хил орчмын бүс нутгуудын байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, онцгой байдлын албад хоорондын яриа хэлцлийг бий болгох шаардлагатай байна.