Цагдаагийн албаны тухай хуулийн 81.6, цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/34 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны Б/17 дугаар тушаалын дагуу цагдаагийн алба хаагчдын ёс зүй харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага Хүмүүнлэгийн сургууль, Хувь хүний хөгжлийн институтийн сургагч багш нартай хамтран “Төрийн алба хаагчийн ёс зүй, харилцаа”, “Мэргэжлийн сэтгэл зүйн өөрчлөлт, түүнээс урьдчилан сэргийлэх” болон “Хувь хүний хөгжил” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм. Энэхүү сургалтад төв, орон нутгийн 66 байршлаас 242 алба хаагч хамрагдлаа.