БНХАУ-ын талаас чингэлэгт тээврийг хэзээ эхлүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй

2021-12-07 14:301min1
87

БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр энэ долоо хоногоос татан авахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэж байсан ч энэ ажил хойшилсон байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Манай талаас Замын-Үүдэд чингэлэгт тээврийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан. Харин БНХАУ-ын талаас чингэлэгт тээврийг хэзээ эхлүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй байгаа. “Энэ сарын 5-наас чингэлэгт тээврийг эхлүүлнэ” гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь ташаа мэдээлэл юм.

Холбогдох байгууллагуудын зүгээс чингэлэгт тээврээр бараа татан авах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын талаас тодорхой хариу ирээгүй байна” гэлээ.

1 сэтгэгдэлтэй

  • Хүү

    2021-12-07 19:49 at 19:49

    Монгол дарга нар л худлаа шаагаад байхгүй хужаа зөвшөөрөхгүй ээ удна

    Хариулах

Хүү сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй