Америкийн цэргийн салбарынхан тагнуулын онгоцоо Хар тэнгис дээгүүр нисгэхээ эрсдэлтэй гэж үзэхгүй байгааг Пентагоны төлөөлөгч Жон Кирби мэдэгдлээ. Үүнээс болоод Оросын зорчигч тээврийн онгоц замаа өөрчлөхөөс өөр аргагүй болсон юм.
Оросын агаарын тээврийн компани НАТО-гийн онгоц иргэний онгоцтой аюултайгаар ойртсон болохыг баталсан аж. Тэгвэл “Ийм эрсдэл гараагүй” гэж Вашингтоноос тэмдэглэжээ.
Кирбигийн хэлснээр асуудлыг эрүүл саруул ухаанаар, диспетчерийн албаны харилцаагаар хялбархан шийдвэрлэж чадсан гэжээ.
Бямба гарагт Оросын иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компанийн нисэх онгоц Тель-Авиваас нисэж явахад нь гадаадын тагнуулын онгоц аюултайгаар ойртон ирж, Хар тэнгисийн дээгүүр замаа өөрчлөхөөс өөр аргагүй болсон юм.
Агаарын диспетчерийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 3-нд тагнуулын хоёр онгоцны нэг нь Хар тэнгис дээгүүр нисэж, иргэний онгоцны тогтоосон замыг давж, Тель-Авив-Москва чиглэлийн зорчигч тээврийн Airbus онгоцтой ойртон ирсэн аж. Хоёр онгоцны 20-иодхон метрийн зайтай зөрсөн гэнэ. Диспетчерүүд иргэний онгоцонд 500 метр доошилж, илүү аюулгүй замаар явахыг зөвлөсөн гэжээ. Зөрчигч онгоц нь газраас хариулт өгөөгүй байна.
Эх сурвалж: RIA