БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан ачаа бараа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр энэ долоо хоногоос татан авахаар болсныг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдэж байсан ч энэ ажил хойшилсон байна.
Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Манай талаас Замын-Үүдэд чингэлэгт тээврийг хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангасан. Харин БНХАУ-ын талаас чингэлэгт тээврийг хэзээ эхлүүлэх талаар тодорхой хариу өгөөгүй байгаа. “Энэ сарын 5-наас чингэлэгт тээврийг эхлүүлнэ” гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан нь ташаа мэдээлэл юм.
Холбогдох байгууллагуудын зүгээс чингэлэгт тээврээр бараа татан авах хүсэлтээ илэрхийлсэн. Хятадын талаас тодорхой хариу ирээгүй байна” гэлээ.
1 comment
Монгол дарга нар л худлаа шаагаад байхгүй хужаа зөвшөөрөхгүй ээ удна