Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
МАН-ын Их хурал: Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасныг зарлав – updown.mn

МАН-ын Их хурал: Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасныг зарлав

МАН-ын Их хурал түр завсарлалаа. Хурлын завсарлагын өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нийгэм дэх улстөрийн намын оролцоог сайжруулах, илүү ойлгомжтой мэргэжлийн институт болох” талаар илтгэл тавьсан бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан шүүхийн тогтоолыг гардаж авснаа дуулгав.

Монголын төрийг 44 жил жолоодсон Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-д өнөөдөр гардуулан өгчээ.

Уг тогтоолыг “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан байна.

2 thoughts on “МАН-ын Их хурал: Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасныг зарлав

  1. Ц. Ядасүрэн схд 2021-12-06 15:09 at 15:09

    МАН ЫН ЭЭЛЖИТ ИХ ХУРЛААРАА 100 настай намын зангараг гаргаж монгол улсаа хөгжүүлэх ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО ГАРГАЖ ТАВИЛАА, ЭНЭ ШИЙДВЭР МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН МАШ ЧУХАЛ АЛХАМ БОЛНО ГЭЖ ХАРЛАА СЭТГЭГДЭЛ ӨНДӨР БНАА. УХААЛАГ УУГАН НАМЫН АЛСЫГ ХАРСАН БОДЛОГО МАШ ЗӨВ БНА АРД ТҮМЭН НЭГДЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

    Хариулах
  2. Үнэн хаана байна 2021-12-06 18:35 at 18:35

    ИХ ОНЦЛОГ, ЧУХАЛ ИХ ХУРАЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ГАРГАЛАА. ЭНЭ ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛБЭЛ АЗИ ТИВД БАС НЭГ БАР ТӨРҮҮЛНЭ.

    Хариулах

Үнэн хаана байна-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн