МАН-ын Их хурал: Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасныг зарлав

2021-12-06 12:12
04

МАН-ын Их хурал түр завсарлалаа. Хурлын завсарлагын өмнө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нийгэм дэх улстөрийн намын оролцоог сайжруулах, илүү ойлгомжтой мэргэжлийн институт болох” талаар илтгэл тавьсан бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан шүүхийн тогтоолыг гардаж авснаа дуулгав.

Монголын төрийг 44 жил жолоодсон Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан шүүхийн тогтоолыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхээс “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-д өнөөдөр гардуулан өгчээ.

Уг тогтоолыг “Эрдэм судлалын-Ю.Цэдэнбал академи”-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, Академич, шинжлэх ухааны доктор профессор Ч.Авдай, Гүйцэтгэх захирал Ш.Хишигсүрэн болон тус академийн хамт хүлээн авсан байна.