“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” зэрэг “Оюутолгой” төслийн холбогдогч талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг баталсан талаар “Туркойз Хилл Ресурс” мэдээллээ.
Өчигдөр/2021.11.29/ хуралдаж, гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх нэмэлт 75 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна.
Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжлэх нөхцөл бүрдэж буй юм.
Хэдийгээр 75 сая ам.долларын санхүүжилт нэмж баталсан ч далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай. Үүнийг дахин нэмж гаргах эсэх нь тодорхойгүй хэмээсэн байна.