2021-11-30 10:101min00

Хятадад хэдэн мянган согтуу загас нуурын хөвөөн дээр гарч иржээ

11

Хятадын Жэзянь мужийн Шаосин хотод нэгэн нуур луу их хэмжээний цагаан будааны дарс асгарсны улмаас хэдэн мянган загас нуурын хөвөөн дээр гарч иржээ.

Үзсэн харсан хүмүүсийн ярьж байгаагаар бол цагаан будааны дарс дарсны үйлдвэрт гарсан галын улмаас нуур луу урссан гэнэ. Нууранд алтан загас, сом болон бусад төрлийн загас идээшдэг байна. Ослоос болоод хэдэн мянган загас согтсон бол зарим нь үхжээ. Нутгийн иргэд нуурын хөвөөнд хөвсөн загасыг барьж авсан байна. Ингээд нуурыг цэвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

Эх сурвалж: Korrespondent

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй