2021-11-30 10:381min00

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

87

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын хоёр Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

14.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-нд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-нд тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  2. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.06-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  3. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  4. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан асуултын хариуг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй