Германы Ганбург хотноо болсон G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт руу зохион байгуулагч тал дэлхийн төрийн тэргүүнүүдийн хувийн бие хамгаалагчдыг хүртэл нэвтрүүлэхийг хориглосон байна. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгаалагчид “G20” саммитын тогтоосон зарчмыг өөрчилж орхижээ. Тэд хамгаалалтыг үл тоон Ерөнхийлөгчөө даган нэвтрэх үед германчууд юм хэлж чадалгүй хоцорсон байна.

Хамгаалагчид бусад улс орны удирдагчдын хувийн бие хамгаалагчдийг тусгай хаалгаар орохыг зааварчлан Ерөнхийлөгчөөс нь холдуулж байсан аж. Энэ талаар Оросын “Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Дмитрий Смирнов “Оросуудыг зогсоох хүсэлтэй хүн Германд алга” хэмээн бичсэн бол үйл явдлыг харуулсан видео бичлэг интернэтэд цацагдаад байна.

Мөн саммит дээр анх удаа уулзсан Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид бие бие рүүгээ хашгирч зандарч, бараг л хэрэлдсэн тухай мэдээ түгж байна. Трамп “Оросын тусгай алба АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон” хэмээн В.Путинд мэдүүлсэн бол Оросын тэргүүн үүнийг эрс үгүйсгэж “Тэгвэл та нар нотолгоогоо гаргаж ир” хэмээн шаарджээ. Гэвч Америкт ямар ч баталгаа нотолгоо байсангүй. Энэ сэдэв уулзалтын цагийн гуравны нэгийг үрсэн. Энэ бол бүхэл бүтэн 40 минут гэсэн үг хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: inmongola.mn
 

By updown

12 thoughts on “В.Путины бие хамгаалагчдыг зогсоож чадсангүй”
  1. Оросууд зүгээр л бүдүүлэг дээрэнгүй хүмүүс айсадаа биш шуугиан үүсгэхгүй байх нь чухал байдаг . Тэнэгээ ялж чадаж байна гэж ойлгодог малнуудл

    1. bid ch buduuleg gexdee bidnii tuluu uxej baisan bas uxej ch chadax 1 xan xun n orosuuud . ugui geed uuur xen negeniig nerleldee xen be xen ???????

  2. Ерөнхийлөгчийн сонгуульд Оросны тусгай албаныхан хөндлөнгөөс оролцсон гэж Трамп хэлсэн гэхээр юу гэсэн үг вэ. Намайг ялах ёсгүй байхад та нар булхайцаж ялуулсан гэж байна гэсэн үг үү.

  3. Хаха соёлгүй бүдүүлэг л гэдэг нь харагдаж бгаам шүү дээ. Угаасаа европт оросуудыг бүдүүлэг гэдэг юм бна лээ, манайх иймэрхүү үйлдлийг нь нээх бахархаад бх шаардлагагүй. Албан ёсны дүрэм журмыг дагах л хэрэгтэй

  4. Путин эр хүн, ийм л байх ёстой, дэмжиж байна. Барууныхан гэж юу вэ, олзоо булаацалдсан ноход, орсууд хашрааж өгөх цаг нь болсон!

  5. Молодцы оросууд.Чадаж байгаа юманд аргагүй. Орост хориг тавиад өөрсөө хохирч байна шүү. Дээрэлхүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ муу Европынхон фашизмын дарлалаас чөлөөлүүлснээ мартчихаа юу даа сволочиЗочин

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн