В.Путины бие хамгаалагчдыг зогсоож чадсангүй

2017-07-11 12:03

Германы Ганбург хотноо болсон G20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт руу зохион байгуулагч тал дэлхийн төрийн тэргүүнүүдийн хувийн бие хамгаалагчдыг хүртэл нэвтрүүлэхийг хориглосон байна. Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хамгаалагчид “G20” саммитын тогтоосон зарчмыг өөрчилж орхижээ. Тэд хамгаалалтыг үл тоон Ерөнхийлөгчөө даган нэвтрэх үед германчууд юм хэлж чадалгүй хоцорсон байна.

Хамгаалагчид бусад улс орны удирдагчдын хувийн бие хамгаалагчдийг тусгай хаалгаар орохыг зааварчлан Ерөнхийлөгчөөс нь холдуулж байсан аж. Энэ талаар Оросын “Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Дмитрий Смирнов “Оросуудыг зогсоох хүсэлтэй хүн Германд алга” хэмээн бичсэн бол үйл явдлыг харуулсан видео бичлэг интернэтэд цацагдаад байна.

Мөн саммит дээр анх удаа уулзсан Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид бие бие рүүгээ хашгирч зандарч, бараг л хэрэлдсэн тухай мэдээ түгж байна. Трамп “Оросын тусгай алба АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон” хэмээн В.Путинд мэдүүлсэн бол Оросын тэргүүн үүнийг эрс үгүйсгэж “Тэгвэл та нар нотолгоогоо гаргаж ир” хэмээн шаарджээ. Гэвч Америкт ямар ч баталгаа нотолгоо байсангүй. Энэ сэдэв уулзалтын цагийн гуравны нэгийг үрсэн. Энэ бол бүхэл бүтэн 40 минут гэсэн үг хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: inmongola.mn