Хятад ба Хойд Солонгосын цэргийн харилцаанд цэг тавигдлаа. Энэ тухай Channel NewsAsia сувагт БНХАУ-ын БХЯ-ны Аюулгүй байдлын олон улсын төвийн тэргүүн Жоу Бо ярьсан байна. “Өмнө нь бидэнд олон холбоо, солилцоо байсан. Харин одоо тийм зүйл огт байхгүй болсон. Бээжин олон улсын зүгээс Пхеньяны эсрэг авч байгаа хоригийн бодлогод бүрэн нэгдсэн. Эцсийн эцэст Хойд Солонгосын асуудал шийгдэгдэнэ гэж найдаж байна” гэж цэргийн өндөр албан тушаалтан хэлжээ.
Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс салгах нь БНАСАУ-д өөрт нь ашигтай гэж Бээжин ямагт Пхеньянд дуулган сануулж ирсэн. Харин одоо байдал ихээхэн ээдрээтэй болсон. Энд бас Америкийн THAAD систем Өмнөд Солонгост байрласан нь өөрийн нөлөөг үзүүлсэн гэж тэр бас хэллээ. Долдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ямар нэгэн аргаар Хойд Солонгосын асуудлыг шийдэнэ гэсэн юм.
АНУ нь Пхеньянаас цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоохыг шаардаж байгаа. Хэрэв Хойд Солонгосыг дахин нэг цөмийн туршилт хийвэл тэдний цэргийн байрлалуудад цохилт өгөхөөр АНУ амласан. Үүний хариуд нь Пхеньян цохилт хийх ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл урьдчилсан цөмийн цохилт хийнэ гэж амласан байгаа.
Эх сурвалж: Channel NewsAsia