Тяньжин боомтоос Замын-Үүдээр 2021 оны зургадугаар сарын 09-ээс хойш импортын 154 галт тэрэг, 8926 чингэлэг орж иржээ. Бусад өртөөдөөс нийт 31 галт тэрэг, 1953 чингэлэг ирсэн байна. Нийтдээ 120 хоногт 185 галт тэрэг, 10879 чингэлэг орж ирсэн.

Тяньжин боомт дээр энэ сарын эхний 7 хоногт 9 галт тэрэг, 530 чингэлэг ачигдсан. Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын ачаатай 4400 чингэлэг зогсож байна. Эрээн өртөөнд 2021 оны зургадугаар сараас хойш нийт 2243 вагон ачигдсан гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр мэдэгдлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн