АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр Бямба гаригт (2021.09.25) шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэл өгчээ. Компаниуд есдүгээр сарын 27-ны Даваа гарагт шатахууны борлуулалтыг хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийлсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Өчигдөр Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачигдсан 1210 тонн буюу 20 вагон АИ-92 шатахуун улсын хилээр орж ирсэн. Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж, Нам гаригт (2021.09.26) Эрээний боомт гарсан байна. Урд хөршөөс ирж буй шатахуун энэ долоо хоногийн дунд үе гэхэд орж ирэх юм байна.