Будапешт-Улаанбаатар чиглэлийн MR89 рейсийн агаарын хөлөг өчигдөр 07:34 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ. Тус нислэгээр 29 зорчигч, 1,190 кг тээштэй буусан байна.
Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 26, дагаж гарсан гурван хүүхэд, нийт 29 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлжээ. Нийт 27 хүнээс ХӨСҮТ-ийн найман хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авах үед дөрвөн алба хаагч ажилласан байна.
Өчигдөр мөн 08:24 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг газардаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.