Японы цаг уурчид зүүн өмнөд нутгаас дайран гарч буй “Миндул” хар салхи сүйрэл дагуулж болзошгүй байгааг анхааруулж, Ням гаригт ард иргэддээ аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг урьдчилан авахыг уриалж эхэллээ.
Тус улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр, хар салхины төв дэх даралт одоогийн байдлаар 920 гектопаскаль байна. Салхины даралтын хүч цаашид буурах ч, одоогоор секундэд 55-17 метр хүрч салхилж байгаа аж.
Даваа гаригт салхины хүч түр зуур секундэд 85 метр хүрч ширүүснэ. Мэргэжилтнүүд энэ хар салхи аравдугаар сарын 1 -нд тус улсын төв болон зүүн бүс нутгууд, тухайлбал Токио руу ойртож, аадар бороо, шуургатай салхи авчрах магадлалтайг анхааруулж байна.
Үүнтэй холбогдуулан хар салхи дэгдсэн бүс нутгийн эрх баригчид болон оршин суугчдыг аюулгүй байдлын шаардлагатай арга хэмжээг урьдчилан авахыг уриалж байна.