Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр шатахуун импортлогчид болон салбарын сайдтай уулзахаар болжээ. Улсын хэмжээнд шатахуун ховордож, ШТС-ууд борлуулалт хийхгүй, шатахуун борлуулж байгаа цөөн тооны газрууд 30.000 төгрөгийн квот тогтоосон нь нийгэмд шатахуун хомсдож, дахин үнэ нь нэмэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна.
Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, хилээр шатахуун орж ирж байгаа гэж мэдэгдсэн боловч бодит байдал дээр худлаа болсон гэдэг нь харагдаж эхэллээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны асуудалд огт санаа тавихгүй, тэрбум тэрбумын шоу дэмжин, түүнийгээ байх ёстой арга хэмжээ хэмээн тайлбарласан шиг өдөр хоногуудыг өнгөрөөж байсан юм.
Шатахууны хомсдолын тухай мэдээ энэ долоо хоногийн эхний өдрөөс иргэдийн тэвчээрийг барж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ч сандаргаж байгаа бололтой. Өнөөдрийн уулзалтаас ямар үр дүн гарах вэ гэсэн хүлээлт нийгэмд үүсч эхэллээ.