Хүүхдийн мөнгө 18.00 цагт олгогдож дуусна

Хүүхдийн 20 мянган төгрөг өнөөдөр (2017.07.06) иргэдийн дансанд 18.00 цаг гэхэд орно гэж Монгол банк мэдээлжээ. Энэ удаа 2017 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртлэх хугацаанд мөнгөө аваагүй байсан 403.445 хүүхдүүдийн мөнгө өмнө нь хүүхдийн мөнгө авч байсан дансаар нь дамжин шууд орох юм байна.
Тэдний мөнгө олгогдсоны дараа долдугаар сарын мөнгөө аваагүй байгаа 660 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлэхээр Монголбанк, арилжааны банкуудтай хамтарч ажиллаж байгаа аж. Харин шинээр мэндэлсэн хүүхдийнхээ мөнгийг авах хүмүүс харьяа аймаг, сум, дүүргийн халамжийн хэлтэст бүртгүүлээд банкинд хандах юм байна.
4 сэтгэгдэлтэй
Зочин
2017-07-06 17:33 at 17:33
Нэг хүүхдийн нь орохгүй 20хон мянган төгрөгөөр хуурч байгаа юм уу
Зочин
2017-07-06 19:58 at 19:58
Худлаа хуцах юм аа
azzays
2017-07-06 21:32 at 21:32
bayrlaj bnn
mungunchimeg
2017-09-15 20:44 at 20:44
Tsaashid ugvvl sn l bna tsagaa tulhaar ih mungu shvv