Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.
Засгийн газар 15 гишүүнтэй Авилгын эсрэг Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж хуралдаанаараа баталжээ. Монгол Улс сүүлийн 30 авилгатай тэмцэнэ гэж ярьсаар ирсэн боловч ямар үр дүнд хүрэх вэ гэдэг тодорхой зорилт тавигдаж байсангүй. Тэгвэл энэ удаа Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас гаргадаг авилгын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулж буулгахыг зорьж байна гэв.
Монгол Улс өнөөдрийн байдлаар авилгын төсөөллийн индексээр 180 улсын 111 дүгээр байрт жагсаж байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар авилгыг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд оруулж бууруулна гэсэн зорилт тавьж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл багтаж байгаа аж.