Засгийн газар өнөөдөр Авилгын эсрэг Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар удирдахаар болжээ. Энэ Ажлын хэсэг авилгын гэмт хэрэгтэй тэмцэхээсээ илүү авилга бий болж байгаа хөрс суурьтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийж, Шүгэл үлээгчдийн тухай хуулийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлтгэх гэнэ.