Өрхийн төсөв зохиохдоо хамгийн багадаа 3 сарын турш орлого, зарлагаа нэг бүрчлэн бүртгэсэн байх ёстой. Бидний хамгийн гол асуудал бол орлого, зарлагаа бүртгэж хөтөлдөг байх явдал юм. Өрхийн орлого, зарлагаа бүрд гэснээр та ашиг, алдагдал болон цэвэр хөрөнгийн дүнгээ тооцож чадна.
Энд өрхийн гишүүд ямар нэгэн хэмжээнд бүгд оролцоотой байх ёстой. Төсвөө хэлэлцээд шийдвэрлэсэн бол аль болох чанд баримтлах нь зүйтэй. Санхүүгийн сахилга бат сайтай өрхүүд улирал, хагас болон бүтэн жилээр өрхийн төсвийн төлөвлөгөөгөө гарган мөрддөг. Үүний тулд ихээхэн хэмжээний орлого,
зарлагаа урьдчилж тооцоолсон байна. Өрхийн төсвөө тогтмол хөтлөх явцдаа тодорхой хугацаанд хянаж, шинжилгээ хийгээд өнгөрсөн хугацаанд ямар зүйлд мөнгө их зарцуулсан, юунаас хэмнэлт гаргаж чадсан гэдгээ дүгнэж байх шаардлагатай. Энэ үйл явцад хамгийн чухал нь өрхийн гишүүн бүр тооцоотой байх хандлагын болоод үйлийн өөрчлөлт бий болгож байвал үр дүн харагдана.
Өрхийн төсөв зохиох үе шат
- Зорилгоо тодорхойлох
- Зорилгодоо хүрэх арга зам, хувилбаруудыг тодорхойлох
- Зорилгоо хэрэгжүүлэх арга замаа сонгох
- Төсөв зохиох
- Төсвөө хэрэгжүүлэх
- Төсвөө хянах
Эх сурвалж: Санхүүгийн боловсрол ном