Эмнэлгийн удирдлагуудад Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтээр эмч ажилчдаа урамшуулах, цалин нэмэх боломжтой талаар танилцуулж, цалинг нэмэх үүргийг эмнэлгийн дарга нарт өгсөн байна. Энэ үеэр ГССҮТ-ийн дарга дарга Э.Галбадрах сайдын өгсөн чиглэлийн дагуу бүх ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж байгаагаа танилцууллаа.
Г.Оюун